УБ уулын дугуйн аялал групп
Нээлттэй өгөгдөл
Нээлттэй өгөгдөлд группийн аяллын ерөнхий мэдээлэл болон аль нэг аялалд оролцож байсан гишүүдийн жийлтийн мэдээ багтах бөгөөд ингэхдээ группийн аялагч гишүүдийн овог, нэр зэрэг хувийн мэдээллийг шууд ил гаргаагүй. Харин группийн аялалд оролцож байгаагүй бусад гишүүдийн мэдээлэл нээлттэй өгөгдөлд агуулагдаагүй.
Экспортлох файлын бүтэц
Экспортлох өгөгдлийг CSV форматтай хоёр юм уу гурван файлд бичиж улмаар ZIP файл болгон нэгтгэж илгээнэ.
-
zip файл
- bikings.csv
- bikers.csv
- distance_corrections.csv
bikings.csv файлын агуулга
Тус файл аяллуудын тухай мэдээлэл агуулна. Уг мэдээллийг дараах хувьсагчдын утгууд бүрдүүлнэ.
- id – Аяллын код
- date_time – Аялал эхэлсэн өдөр болон цаг
- title – Аяллын нэр
- route – Аяллын маршрут
- route_id – Аяллын маршрутын ID дугаар
- distance – Туулах замын урт, км
- elevation_gain – Өндөр авалтын хэмжээ, м
- category – Аяллын ангилал, код
- category_title – Аяллын ангилал
- subcategory – Аяллын дэд ангилал, код
- subcategory_title – Аяллын дэд ангилал
- grouping – Аяллын багийн зохион байгуулалт, код
- grouping_title – Аяллын багийн зохион байгуулалт
bikers.csv файлын агуулга
Энэ файл аялал тус бүрээрх гишүүдийн оролцоог илэрхийлсэн гурван хос утгаас тогтох мэдээлэл агуулна.
- biking_id – Аяллын код
- biker_id – Аялагч гишүүний код
- participation – Оролцоо
Оролцооны утга нь харгалзах аяллын маршрут дээр заасан замын хэчнээн хувийг туулсаныг илэрхийлнэ. Нэгээс их утга нь урамшуулал зэрэг нэмэлтийг илтгэнэ.
distance_corrections.csv файлын агуулга
Гар аргаар хөтөлж байсан дүн бүртгэлээс зөрөх зөрүүг арилгах зорилготой нэмэлт мэдээллийг уг файл агуулна.
- biker_id – Аялагч гишүүний код
- distance – Нэмэлт замын урт, км