УБ уулын дугуйн аялал группийн аялал

Өдрийн аялал #65 - ФЕСТИВАЛИЙН ЗАМААР

Аяллын төрөл
Өдрийн аялал
Аяллын баг
Нэг баг
Туулах замын урт
100 км
Өндөр авалт
1066 м
Аялал эхлэх цаг
2018 оны 9 сарын 8 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Бүртгэл
хаасан
Цуглах газар
Дүнжингарав худалдааны төв
Цуглах газрын солбицол

Группийн түүх: Гишүүдийн статистик мэдээ, 2018 он 8 сар 30 өдрийн байдлаар (зураг 4)

Аяллын тэмдэглэл

Намрын шар нар ээсэн, зүүнээс салхилсан сайхан өдөр боллоо. Аялал 8.07 цагт эхэлж Гацуурт суурин дайрч, Их Хуандийн ам өгсөн 11.10 цагт Шилжрээнгийн даваа дээр гарав. Энд үдийн хоол идээд, 6 аялагч (хувийн ажлын шаардлагаар) хот руу буцлаа. Цааш 8 аялагч замдаа гарч Тэрэлж суурингаар орж Туул голыг явган гүүрээр гарч жийсээр Тэрэлж голын адагт ирэв.

Зураг 1. Их Хуандий амны эх. Хоёр даваа руу
Голын түвшин нэмэгдсэн байлаа. Тэрэлж голын томхон 4 салаа, бага шиг 4 салаа гарч үндсэн гол дээр ирэхэд ус гүнзгийрч, урсгал нь ширүүссэн байв. Бидний гарсан салаа нь 50-60 см гүн байв. Харин үндсэн голын гарам 80- 100 см орчим гүнтэй мөн урсгал нь ширүүн тул урсах аюултай байлаа. Нутгийн морьтой хүн биднийг гаргачих санаатай хэд хэдэн газар зааж өгсөн боловч даанч гарах аргагүй байв. Их ус ер нь 5-6 хоногтоо татардаггүй гэж хэлж байсан.

Зураг 2. Тэрэлжийн голын садраа адагт
Ингээд ирсэн замаараа буцаж Тэрэлж рүү жийлээ. 17.00 цаг болж байв.

УБ хотоос хөх тэмдэгтэй гишүүн Ч.Мажигсүрэн (036) ачааны автомашинтай ирж унадаг дугуйнуудыг ачив. Аялагч нар микроавтобусаар Налайх орж, нийтийн тээврийн унаагаар Баянзүрхийн товчоо хүрч унадаг дугуйгаа унан гэр гэрийн зүг жийж, аялал дууслаа. Аяллын нийт зай 100 км.

Зураг 3. Манай баг. Шилжрээнгийн даваа
Анхны аялалдаа амжилттай аялаж аялагч гишүүн болсон М.Алтантөгс  (181), Э.Мөнгөншагай  (182) болон аяллыг автомашинаар дэмжсэн Ч.Мажигсүрэн нартаа талархал илэрхийлье. Мөн хүйтэн устай голын гарамаар олон дахин нааш цааш туулан гаталж, аяллын хүнд бэрхийг шантралгүй давсан багийн гишүүдэдээ баяр хүргье. Аяллын явцын зургийг хөх тэмдэгтэй гишүүн С.Батсуурь (063), Э.Уянга (074) нар авсан болно.

Зураг 4. Гишүүдийн статистик мэдээ

Тэмдгийн болзол хангасан гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд аялагч гишүүний тэмдгийн болзол хангажээ.

 Нэр  Тэмдэг  Болзол хангасан байдал
Д.Баасансүрэн Умард өмнөд 1259 км ногоон тэмдэг 1292 км

Аялалд оролцсон гишүүд

Э.Уянга
  • 6646 км
  • 2
  • 2
  • 61
  • 58748 м

Бахархлын хуудас

Ч.Мажигсүрэн
  • 10854 км
  • 3
  • 2
  • 101
  • 94828 м

Бахархлын хуудас

Э.Ожго
  • 22790 км
  • 3
  • 2
  • 195
  • 210457 м

Бахархлын хуудас

М.Алтантөгс
  • 1167 км дутуу
  • 92 км
  • 0
  • 0
  • 1
  • 980 м
Э.Мөнгөншагай
  • 936 км дутуу
  • 323 км
  • 0
  • 0
  • 3
  • 3579 м
М.Алтан-Өлзий
  • 2300 км
  • 1
  • 1
  • 21
  • 17518 м

Бахархлын хуудас

С.Энхбаатар
  • 4785 км
  • 2
  • 0
  • 43
  • 44253 м

Бахархлын хуудас

Д.Баасансүрэн
  • 7395 км
  • 1
  • 0
  • 46
  • 47805 м

Бахархлын хуудас

Т.Баярсайхан
  • 7606 км
  • 3
  • 0
  • 88
  • 58596 м

Бахархлын хуудас

Т.Хангарьд
  • 624 км дутуу
  • 635 км
  • 0
  • 1
  • 7
  • 7328 м
Privacy
  • 3905 км
  • 2
  • 0
  • 33
  • 25805 м
С.Гарьд
  • 4201 км
  • 2
  • 2
  • 38
  • 37344 м

Бахархлын хуудас

Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 2
  • 0
  • 44
  • 30921 м

Бахархлын хуудас

Ж.Октябрь
  • 7290 км
  • 0
  • 0
  • 84
  • 73749 м

Бахархлын хуудас

Г.Ганбаяр
  • 9266 км
  • 2
  • 3
  • 76
  • 75146 м

Бахархлын хуудас