УБ уулын дугуйн аялал группийн аялал

Өдрийн аялал #50 - МАЙХАН ТОЛГОЙ, ГҮНТИЙН ДАВАА БУЮУ ЦАСТАЙ ХӨНДИЙГӨӨР

Аяллын төрөл
Өдрийн аялал
Аяллын баг
Нэг баг
Туулах замын урт
64 км
Өндөр авалт
798 м
Аялал эхлэх цаг
2018 оны 3 сарын 3 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Бүртгэл
хаасан
Цуглах газар
Зургаан буудал Оргил худалдааны төв
Цуглах газрын солбицол

Аяллын тэмдэглэл

Урьд шөнө нь шуурсан ч гэсэн цэлмэг тэнгэр, сэвэлзүүр салхитай сайхан өглөө боллоо. Өглөө 9.10 цаг гээд Оргил худалдааны төв дээрээс хөдлөв. Зуслангийн замаар хамтын хүч хэрэглэн жийж Жигжид зуслан, Майхан толгой хүрч улмаар ойн цагдаагийн гадаа очлоо.

Зураг 1. Манай баг. Майхан толгой
Амсхийгээд хөдлөх гэж байтал гишүүн Ц.Тулга (108) хүү дугуйгаа түрсээр гүйцээд ирэв. Урд дугуй нь хагарсан ч гэсэн аялалдаа заавал явна гэсээр бидний мөрийг мөшгин иржээ. Шинэ олгой, элгэвч хийж манай залуучууд дугуйг нь "гялс" заслаа. Ингээд манай баг 22 хүнтэй боллоо.

Зураг 2. Манай баг. Дугуйчдын даваа
Уулын даваа руу өгсөх зам цастай байв, эндээс явган аялал эхлэв. Түрж, үүрж, жийж өгссөөр 12.20 цагт даваа дээр гарав. Үдийн хоол идэж, бага зэрэг амраад уулын цастай хөндий уруудан бид цааш аялав.

Зураг 3. Манай баг. Цастай хөндийгөөр
Цэвэр агаар, цэлмэг тэнгэр, хурц наран доор жийх нь жийж, шарвах нь шарваад, алхах нь алхаж, цасанд шумбаж сэлээд л 11 км явсаны дараа 15.00 цагийн үед засмал дээр гарч ирлээ.

Зураг 4. Манай баг. Цасан дундуур алхсаар
Цасанд нэлээд хүч тамираа барсан ч гэлээ манайхан Гүнтийн даваа руу шазруухан өгссөөр 16.10 цагт давлаа. Манай 4 аялагч гишүүн Гүнтийн даваа руу жийж гарлаа. Бүр 2 нь буцаж уруудаад хойно хоцорсон нөхдийнхөө дугуйг хөтлөн дахиад л өгсчих юм даа.

Зураг 5. Ийм явдал тохиолдож болно
Үнэхээр гайхалтай залуучууд шүү. Нийт багийн анд та нартаа баярлалаа, бид чадсан. Аяллын зай- 64 км.

Зураг 6. Манай баг. Гүнтийн даваа
Жигжид зуслангийн хоолны газар халуун сүүтэй цай, хуушуур идэж хүч, тамираа сэлбээд УБ хотын зүг жирийтэл жийгээд 18.30 цагт хотын төвд ирлээ. Дурсгалтай адал явдалт аяллын агшинг "зогсоож" чадсан зурагчин Ч.Мажигсүрэн (036) анддаа маш их баярлалаа.

Аялалд оролцсон гишүүд

Б.Батжаргал
  • 1134 км дутуу
  • 125 км
  • 0
  • 0
  • 2
  • 1184 м
П.Очирбат
  • 1043 км дутуу
  • 216 км
  • 0
  • 0
  • 2
  • 2024 м
С.Лувсан
  • 918 км дутуу
  • 341 км
  • 0
  • 0
  • 4
  • 3547 м
Б.Сэргэлэнбаатар
  • 853 км дутуу
  • 406 км
  • 0
  • 0
  • 5
  • 3438 м
Б.Төмөр-Очир
  • 602 км дутуу
  • 657 км
  • 0
  • 0
  • 9
  • 6615 м
Ц.Тулгаа
  • 1345 км
  • 1
  • 0
  • 15
  • 12596 м
Б.Элбэг-Эрдэнэ
  • 1486 км
  • 0
  • 0
  • 13
  • 12595 м
Э.Батлам
  • 1953 км
  • 1
  • 0
  • 19
  • 20746 м
Ш.Бат
  • 2015 км
  • 1
  • 0
  • 19
  • 18645 м
П.Чинболд
  • 2835 км
  • 1
  • 1
  • 27
  • 27205 м
А.Батхуяг
  • 3485 км
  • 1
  • 0
  • 29
  • 24447 м
Д.Ганбат
  • 3896 км
  • 0
  • 0
  • 33
  • 28827 м
Н.Ууганбаяр
  • 4029 км
  • 0
  • 2
  • 51
  • 38561 м
Б.Алтан-Оргил
  • 4079 км
  • 1
  • 2
  • 29
  • 31647 м
С.Гарьд
  • 4201 км
  • 2
  • 2
  • 36
  • 37344 м
Д.Сонинбаяр
  • 4635 км
  • 1
  • 2
  • 41
  • 39391 м
С.Энхбаатар
  • 4785 км
  • 2
  • 0
  • 41
  • 44253 м
Ц.Наранхүү
  • 6518 км
  • 2
  • 1
  • 64
  • 56459 м
Д.Мөнхнаст
  • 6534 км
  • 2
  • 0
  • 55
  • 55918 м
Б.Батжаргал
  • 9877 км
  • 2
  • 2
  • 69
  • 72982 м
Ч.Мажигсүрэн
  • 10854 км
  • 3
  • 2
  • 96
  • 94828 м
У.Одбаяр
  • 11063 км
  • 2
  • 4
  • 66
  • 85706 м
Б.Насанбат
  • 11480 км
  • 1
  • 2
  • 68
  • 84562 м
Э.Ожго
  • 23440 км
  • 3
  • 2
  • 203
  • 214779 м