Аяллын тэмдэглэл
Шиврээ бороотой, хаврын жаахан зэврүүндүү салхитай өдөр боллоо. Уулын орой цастай байв. Манай группийн аялагчид Дүнжингарав дээр цуглан 9.10 цагт аялал эхлэв. Манай баг 10 хүнтэй. Танил замаар хамтын хүчээр жийсээр 10.15 цагт Гацуурт сууринд ирэв. Бороо зогслоо.
Зураг 1. Элс бүхий ийм зам туулахыг мэдлээЦааш Туул голын хөндий өгсөн жийсээр Туул голын гарам дээр ирлээ. Шууд жийгээд гарч болохгүй тул гутлаа тайлан голын хүйтэн ус, дороос нухах чулуу хайрганд хөлөө хөндүүлэн, дугуйгаа үүрч гүрийсээр гол гатлав.
Зураг 2. Туул голын үндсэн хэсгийн туулж гарахаас өөр аргагүйГэтэл цаана нь дахиад л голын салаа цэлийж байлаа. Манай залуучууд харин үүгээр жийгээд гарсан шүү. Нэг гишүүн голын усанд унасан.
Гарам дээр нэлээд цаг алдсан боловч Налайх дүүрэгт 14.00 цагт ирж манай группийн шинэ гишүүн Д.Мөнхнаст (088)-ын гэрт очиж чанасан мах, ногоо, халуун үзэмний шүүс, гэрийн боорцогоор дайлуулан сайхан амрав. Шинэ гишүүнийхээ гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нэг гишүүний дугуйны дөрөө дунд голоос мултран унасан тул Налайхд үлдэж, цааш 9 хүн жийж Баян уулын урд дөрөлж хүртэл Д.Мөнхнаст биднийг гарган өгөөд, буцаж Налайх руу жийсэн.
Зураг 3. Зуны сар гарчихсан байхад Хонхор суурингийн баруун талын төмөр замын нүхэн гүүр доогуур урсах Хөлийн гол ийм зузаан мөстэй байсанХөлийн голын хөндийг уруудан Хонхор сууринд дөхөх үед Налайхд дугуйгаа засуулсан гишүүн маань бидэнтэй нэгдлээ. Бүгд л баярлаж тэр эрчээрээ жийсээр цэцэрлэгт хүрээлэнд 18.50 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 99 км боллоо. 5 цаг 48 минут жийж, 2674 калори шатаажээ.
Шинэ гишүүн Э.Нинждорж (087), Д.Мөнхнаст (088) нар болон бороотой өдрийн аялалд хүчээ сорьж замаа дуусгасан бүх аялагч нартаа талархал илэрхийлье. Манайхан ч сайхан хамт олон болж дээ. Бэлтгэл нь ч жигдэрч, төлөвлөж буй 24 цагийн аялалд оролцох итгэл дүүрэн сэтгэлээр энэ аяллыг дуусгаж чадлаа.
Аялалд оролцсон гишүүд
Д.Мөнхнаст
Э.Нинждорж
Т.Зоригоо
Г.Цэрэндорж
С.Батмөнх
А.Тэмүүжин
С.Батсуурь
Н.Ууганбаяр
У.Одбаяр
Э.Ожго
Т.Зоригоо
- 569 км дутуу
- 690 км
- 0
- 0
- 9
- 6434 м
-
- 24396 км
- 3
- 2
- 211
- 222273 м