УБ уулын дугуйн аялал группийн аялал

Өдрийн аялал #33 - ТАХИЛТ, ГҮНТ, ШАРГА МОРЬТЫН ЗҮҮН ДАВАА БУЮУ ХОЙД ТОЙРОГ

Аяллын төрөл
Өдрийн аялал
Аяллын баг
Нэг баг
Туулах замын урт
121 км
Өндөр авалт
11 м
Аялал эхлэх цаг
2017 оны 5 сарын 6 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Бүртгэл
хаасан
Цуглах газар
Буянт Ухаа спорт цогцолбор
Цуглах газрын солбицол

Группийн түүх: 2017 оны IV сарын тайлан (зураг 4)

Аяллын тэмдэглэл

"УБ 240" 24 цагийн аяллын замаар жийлт хийж, турших зорилгоор хотын баруун урд хэсгээс гарч, хойд талаас нь тойрон орж ирэх аялалд группийн 12 гишүүн оролцов. Өглөө товлосон цагтаа цугласан боловч техникийн (2 дугуй хагарав) сааталын улмаас 8.40 цагт аялал эхлэв.

Танил болсон замаар хамтын хүчээр саадгүй жийсээр Шар хөвийн дөрөлж дээр 10.40 гарав (Бүртгэлийн цэг 1). Доош уруудан төмөр замын гарам доогуур гарч, хойд зүгт Тахилтын давааны сунайсан өгсүүр рүү жийж эхлэх үед унадаг дугуйнууд хагарч эхлэв. Энэ өдөр нийтдээ 10 удаа дугуй хагарав. Ийм шалтгаанаар бид бараг л 3 цаг "зүгээр суулаа".

Зураг 1. Манай баг. Тахилтын даваа
Товлож байсан цагаасаа хоцорч аяллын зам сунайж байсан боловч бид жийсээр 13.20 цагт Тахилтын даваа, 17.30 цагт Гүнтийн даваа (Бүртгэлийн цэг 2), 18.20 цагт Жигжид, 19.50 цагт Шарга морьтын зүүн талын даваа дээр гарлаа.

Зураг 2. Ээлжит хүлээлт
Даваанаас уруудахдаа "буруу" замаар орж Сэлхийн амаар бууж ирэв. Дахин дээш Бэлхийн амаар өгсөж аяллыг үргэлжлүүлэх цаг хугацаа (21.00 цаг) байхгүй болсон тул уруудан Дамбадаржаа хүрч, аялал дууслаа. Аялсан зай 121 км, дундаж хурд 14,75 км/цаг, 8 цаг 40 минут жийж, нийт 12 цаг 50 минутыг аялалд зарцуулжээ.

Зураг 3. Багаас гишүүд шигшигдээр ... Шарга морьтын зүүн талын даваа
Энэ удаа бараг фото зураг авсангүй. Шинээр аялагч гишүүн болсон Б.Элбэг Эрдэнэ (082), Э.Төгөлдөр (083) болон аялалд оролцсон гишүүдэдээ талархал илэрхийлье. Бид бүгдээрээ агуу жийлт хийсэн шүү.

Зураг 4. 2017 оны IV сарын тайлан