УБ уулын дугуйн аялал группийн аялал

Өдрийн аялал #147 - ТӨРХУРАХЫН АМ

Аяллын төрөл
Өдрийн аялал
Аяллын баг
Нэг баг
Туулах замын урт
67 км
Өндөр авалт
487 м
Аялал эхлэх цаг
2023 оны 3 сарын 25 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Бүртгэл
хаасан
Цуглах газар
Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
Цуглах газрын солбицол

Аяллын тэмдэглэл

ТӨРХУРАХЫН АМ . Аялал ахласан Шар тэмдэгт гишүүн О.Адьяасүрэнгийн тэмдэглэл

Энэ бямба гаригт групп Сэлэнгэ аймагруу холын галт тэрэгтэй аялал зарласан тул уг аялалд явж амжихгүй гишүүддээ Улаанбаатар хот орчимд өдрийн аялал давхар зарласан билээ. Аялал ахлах үүргийг админ надад үлдээсэн болохоор маршрутаа судлан хаагуур эргэх, хаана татах, зам зуур содон тэмдэг юу байх зэргийг хэрэндээ л ажиглалаа. Энэ аялалд оролцох гишүүдийн бүртгэлийг харвал бас чиг туршлагатай гишүүд хэд харагдсанд санаа амрав.

Уг нь энэ чиглэлд групп энэ жил хоёр дахь удаагаа аялаж байгаа хэдий ч эхнийх нь битүү цастай дүн өвлөөр байсан бол харин энэ удаа саяхан шуурсан болоод энэ тэнд  шаазгай алаг зүстэй адуу шиг цоохортох цастай хаврын эхэн сарын жихүүн салхитай өдөр таарсан тул өмнө нь аялж байгаагүй шинэ чиглэл шиг санагдаж байлаа. Аяллын замд өмнө нь туршлагатай аялагчийн “ирсэн замаараа буцахад л тэр нь тэс өөр шинэ зам шиг байдаг” гэж хэлж байсан нь өнөөдөр ёстой биелэж буй мэт санагдсан.

Ийнхүү миний хувьд анх удаа аялал ахлах болсон маань шинэ мэдрэмж, шинэ айдас, илүү хариуцлага мэдрүүлсэн олон анхдагчтай аялал боллоо. Аялалд бүртгүүлсэн 8 гишүүн замаа бүрэн дуусгаж 14 цаг 45 минутанд аялал дуусах цэгт ирснээр энэ бямба гаригийн аялал амжилттай өндөрлөсөн билээ.

Зураг 1. Өдрийн аяллын гишүүд

Аялалд оролцсон гишүүд

А.Тэмүүжин
  • 1124 км дутуу
  • 135 км
  • 0
  • 0
  • 2
  • 1315 м
Privacy
  • 922 км дутуу
  • 337 км
  • 0
  • 0
  • 4
  • 2893 м
Ж.Батдаваа
  • 675 км дутуу
  • 584 км
  • 0
  • 0
  • 7
  • 4217 м
С.Отгонбаатар
  • 505 км дутуу
  • 754 км
  • 0
  • 0
  • 9
  • 5684 м
О.Адъяасүрэн
  • 4176 км
  • 0
  • 3
  • 48
  • 44708 м
Б.Бадрах
  • 5330 км
  • 1
  • 0
  • 53
  • 45436 м
Ж.Октябрь
  • 7625 км
  • 0
  • 0
  • 86
  • 76095 м
Б.Насанбат
  • 11480 км
  • 1
  • 2
  • 68
  • 84562 м