Аяллын тэмдэглэл
Өглөө 9.00 цагт товлосон газраас хөдөллөө. Уралдаанд оролцох гишүүдийн зарим нь 8 цагт унадаг дугуйгаар, зарим нь автомашинаар явж гараан дээр хүрсэн мэдээтэй байлаа.
Зураг 1. Манай багийнхан, гарааны Өдрийн аяллын 9 хүн (хоёр шинэ гишүүн)-тэй баг жийсээр 10.20 цагт Хүй 7 худаг дээр ирэв. Гараа 11.30 цагт эхлэнэ гэсэн тул гишүүд тэр хавийн замаар жийж газар үзлээ. Мөн аялагчийн Улбар шар тэмдэг (Өмнөд хязгаар)-ийн болзол хангасан бүсгүй дугуйчинд тэмдгийг нь гардуулж өгөв.
Зураг 2. Манай баг, Хүй долоон худагАлсад тоос босож, түрүүчийн дугуй (147 хүн оролцсон гэсэн)-чид барианд орох мартагдашгүй мөчийн гэрч болж бид баяр хүргэнэ. Манай гишүүд ч бүгд сайн уралдаад бариандаа орлоо. Өдрийн хоол идэж, тэмцээний дүн гарахыг 3 цаг орчим хүлээлээ.
Зураг 3. Өнөөдрийн аяллын замДүнгээ сонсож, шагналаа авсаны дараа 16 гишүүн аяллын замаа үргэлжлүүлэн товлосон чиглэлээр торолгүй жийсээр УБ хотд ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 90 км.
Групп-тэй нэгдэн анхны аяллаа эхлүүлсэн гишүүн Ш.Ганбаяр, М.Баттогтох болон аялал тэмцээний явцын зураг авсан УШТГ Д.Цолмон (193), УШТА С.Бадрал (177), аяллын цувааны цоож УШТГ Ц.Наранхүү (069) нар болон багийн хамт олондоо халуун талархал илэрхийлье.
Тэмдгийн болзол хангасан гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд аялагч гишүүний тэмдгийн болзол хангажээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол хангасан байдал |
Д.Цолмон |
Өмнөд хязгаар 4673 км улбар шар тэмдэг |
4701 км |
Аялалд оролцсон гишүүд
М.Баттогтох
- 1224 км дутуу
- 35 км
- 0
- 0
- 1
- 296 м
Ш.Батбаяр
- 1224 км дутуу
- 35 км
- 0
- 0
- 1
- 296 м
С.Саруултөр
- 301 км дутуу
- 958 км
- 0
- 0
- 10
- 9388 м