УБ уулын дугуйн аялал группийн аялал

Жийлт #23 - ТАХИЛТ, ШИЖИР, ТОЛГОЙТЫН ДАВАА БУЮУ В ТӨЛӨВЛӨГӨӨ

Аяллын төрөл
Жийлт
Аяллын баг
Нэг баг
Туулах замын урт
82 км
Өндөр авалт
1100 м
Аялал эхлэх цаг
2020 оны 4 сарын 11 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Оролцогчдын тоо
28
Цуглах газар
Тахилтын ам, автобусны эцсийн буудал
Цуглах газрын солбицол

Аяллын тэмдэглэл

Цэлмэг өглөө боллоо. Жийлтийн зарыг хязгаарлагдмал хүрээнд "гүм нам" зарласан боловч цуглах цэгт 20 дугуйчин ирж 9.05 цагт жийлт эхлэв. Хотоос гарч Тахилтын амны автобусны эцсийн буудал дээр эхний таталт хийж, дэлгүүр орж хүнсээ базаалаа.

Зураг 1. Ижилсэл
Салхи өмнө зүгээс хүчтэйхэн гуядаж байсан нь бидэнд дэм болон 40 орчим минут жийгээд Тахилтын даваа дээр гарав. Араас "хөөсөн" нэг гишүүн маань ч хүрээд ирлээ.

Зураг 2. Тахилтын даваа уруудах замаар
Даваа уруудан тоос татуулан салхинд хөөгдөн нисэх мэт "шарика"-дсаар намхан хяр даван ороож Шижирийн даваа руу чиглэх үед өөдөөс салхилах 10 м/с хурдтай салхинд цохиулав. Уул даваж хөндий уруудсан салхи хүчтэй байдаг. Шижигнэтэл жийсээр манай эхний залуус даваа руу гарч буй нь дор яваа надад багталтай харагдаж байлаа. Хотоос шууд Найрамдал руу жийсэн 2 гишүүнээс зам хаасан байна, хэнийг ч оруулахгүй байна гэсэн мэдээ утсаар авлаа. Удалгүй манай 2 гишүүн эсрэг талаас Шижирийн даваа даван хүрээд ирлээ.

Зураг 3. Манай баг. Шижирийн даваа

Төлөвлөсөн чиглэлд өөрчлөлт орж, В төлөвлөгөөнд шилжин Шижирийн амаа буцаж уруудан, уулын хормой дагасан шороон замаар жийсээр Гүнтийн даваа зүглэх засмал замтай нийлэв. Дахин салхиа сөрөж жийсээр Шижир баг дээр ирж дэлгүүрийн гадаа хооллож ундлав. Эндээс багийн 5 гишүүн Гүнтийн даваа давах, багийн үндсэн хэсэг гишүүд Толгойтын даваа даван жийхээр боллоо.

Зураг 4. Аялагчийн тэмдгийн болзол хангасан гишүүд
УБ хотод 16.30 цагт ирж хөл хориотой үед жийсэн бичил аялал амжилттай дууслаа. Ер нь УБ талаас давах уулын даваануудын зам дээр Цагдаагийн пост гараад хаагдсан байна билээ.

Аяллын зай 82- 101 км хооронд хэлбэлзэж байв. Замын ангилал IV. Бидэнтэй нэгдэн анхны аяллаа амжилттай хийсэн Испани улсын иргэн Mateo Sanchis болон аяллын үеийн агшинг "зогсоосон" аялагч гэрэл зурагчин, ШТГ Д.Мөнхнаст, багийн бүсгүйчүүд бусад анд нартаа халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.

Тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд аялагч гишүүний тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
А.Энхжин Умард хязгаар 3485 км шар тэмдэг 3543 км

Аялалд оролцсон гишүүд

Д.Ганзориг С.Энхсайхан Ч.Азжаргал П.Золзаяа Д.Цолмон А.Батхуяг М.Урсгал Ц.Наранхүү S.Mateo О.Тэмүүлэн Б.Батбаатар Н.Даваасамбуу Б.Алтан-Оргил А.Энхжин Д.Сонинбаяр Г.Түвшинтөгс П.Батмөнх Б.Бадрах Д.Мөнхнаст Ж.Октябрь С.Бадрал Г.Ганбаяр Б.Батжаргал Н.Төгөлдөр Ч.Мажигсүрэн У.Одбаяр Б.Насанбат Э.Ожго
Д.Ганзориг
  • 1539 км
  • 0
  • 0
  • 16
  • 9814 м
С.Энхсайхан
  • 1414 км
  • 2
  • 1
  • 11
  • 11901 м
Ч.Азжаргал
  • 4160 км
  • 0
  • 2
  • 37
  • 31862 м
П.Золзаяа
  • 9306 км
  • 0
  • 0
  • 82
  • 76774 м
Д.Цолмон
  • 8939 км
  • 1
  • 0
  • 84
  • 72599 м
А.Батхуяг
  • 3485 км
  • 1
  • 0
  • 29
  • 24447 м
М.Урсгал
  • 5902 км
  • 1
  • 1
  • 40
  • 35305 м
Ц.Наранхүү
  • 6622 км
  • 2
  • 1
  • 65
  • 57641 м
S.Mateo
  • 1777 км
  • 1
  • 0
  • 13
  • 16143 м
О.Тэмүүлэн
  • 2849 км
  • 0
  • 0
  • 24
  • 21834 м
Б.Батбаатар
  • 3223 км
  • 1
  • 1
  • 22
  • 23589 м
Н.Даваасамбуу
  • 4001 км
  • 3
  • 1
  • 36
  • 34006 м
Б.Алтан-Оргил
  • 4079 км
  • 1
  • 2
  • 29
  • 31647 м
А.Энхжин
  • 4255 км
  • 3
  • 0
  • 28
  • 27667 м
Д.Сонинбаяр
  • 4635 км
  • 1
  • 2
  • 41
  • 39391 м
Г.Түвшинтөгс
  • 5308 км
  • 2
  • 0
  • 41
  • 30921 м
П.Батмөнх
  • 5977 км
  • 0
  • 1
  • 60
  • 54208 м
Б.Бадрах
  • 6107 км
  • 1
  • 0
  • 61
  • 52833 м
Д.Мөнхнаст
  • 6534 км
  • 2
  • 0
  • 55
  • 55918 м
Ж.Октябрь
  • 8619 км
  • 0
  • 0
  • 95
  • 85536 м
С.Бадрал
  • 8772 км
  • 1
  • 3
  • 67
  • 69719 м
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 2
  • 3
  • 73
  • 75146 м
Б.Батжаргал
  • 9980 км
  • 2
  • 2
  • 70
  • 73823 м
Н.Төгөлдөр
  • 10069 км
  • 2
  • 2
  • 75
  • 77461 м
Ч.Мажигсүрэн
  • 10854 км
  • 3
  • 2
  • 96
  • 94828 м
У.Одбаяр
  • 11164 км
  • 2
  • 4
  • 68
  • 86596 м
Б.Насанбат
  • 11680 км
  • 1
  • 2
  • 70
  • 86256 м
Э.Ожго
  • 24396 км
  • 3
  • 2
  • 211
  • 222273 м