Цахим гэрээ
2017 оны 2 сарын 7
Нэр томьёоны тайлбар
- УБ уулын дугуйн аялал групп (УУДАГ)
- унадаг дугуй унах, унадаг дугуйгаар аялах сонирхолтой хувь хүмүүсийн сайн дурын, нээлттэй хамтын нийгэмлэг
- Админ
- сайн дурын үндсэн дээр аяллын сэдэл гаргаж, группийн аялал удирдан зохион байгуулдаг хувь хүн
- Аялагч гишүүн
- группийн аялалд оролцсон, оролцож буй хувь хүн
- Гишүүн
- группийн веб сайт дээр аялагчийн хувийн хэрэг нээсэн хувь хүн
- Аялагч гишүүний тэмдэг
- группийн аялалд оролцож туулсан замын урт нь 1259 км эсвэл үүнээс илүү болсон гишүүнд олгох тэмдэг
Админы үүрэг
- Админ нь унадаг дугуйн спортын зэрэгтэй юм уу унадаг дугуйн аяллын арвин мэдлэг, туршлагатай байх бөгөөд группийн аялагч гишүүний тэмдгийн болзол биелүүлсэн байна.
- Админ нь аялал санаачилна.
- Админ нь санаачилсан аяллаа зохион явуулна. Хүндэтгэх шалтгаантай үед түүнийг өөр админ орлоно.
- Админ нь аялалд оролцох гишүүдэд аюулгүй байдлын зааварчилгаа өгнө.
- Админ нь аюулгүй байдал болон дугуйн тоноглолын бүрэн бүтэн байдлыг гүйцэд хангаагүй гишүүнийг аялалд үл оролцуулна.
- Админ нь аялалд бүртгүүлсэн аялагч гишүүдийн ирцийг аялал эхлэх ба дуусах цэгт биечлэн байж бүртгэнэ.
- Админ нь зохиосон аяллын талаар тэмдэглэл бичиж веб сайт дээр нийтэлнэ.
Аялагч гишүүний үүрэг
- Аялагч гишүүн нь 18 нас хүрсэн байна.
- Аялагч гишүүн нь оролцох аяллынхаа зарлалын хуудас дээр нийтэлсэн аяллын танилцуулга, маршрут, хөтөлбөр, зөвлөмж ба аяллын бүртгэлийн хуудас дээрх аюулгүй байдал болон унадаг дугуйн тоноглолын шаардлага, заавар, зөвлөгөөтэй танилцаж зохих бэлтгэлийг гүйцэд хангасан байна.
- Аялагч гишүүн нь оролцох аялалдаа группийн веб хуудсаар дамжуулан урьдчилж бүртгүүлсэн байх бөгөөд өөрийн ирцээ аялал эхлэх ба дуусах цэгт админд биечлэн мэдүүлнэ.
- Аялагч гишүүн нь группийн веб сайт дээрх аялагчийн хувийн хэрэгтээ өөрийн овог, нэрээ бүрэн зөв оруулна.
- Аялагч гишүүн нь аяллын үед өөрийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг бүрэн хариуцна.
- Аялагч гишүүн нь аялалд шаардагдах санхүүгийн зардлаа хариуцна.
- Аяллын явцад бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд учруулсан хохирлоо бүрэн хариуцна.
- Аяллын явцад тухайн орон нутагт нийтээр дагаж мөрддөг хууль, тогтоол, ёс зүй, соёл, зан заншилын хэм хэмжээнд хүндэтгэлтэй хандаж, сахин мөрдөнө.
- Аяллын явцад бусад аялагч гишүүдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг учирч буй аюулаас хамгаалахад тусална.
- Админы гаргасан аяллын маршрут, зохиосон төлөвлөгөө, өгсөн аюулгүй байдлын заавар, зөвлөгөө, аяллын явцад гаргасан шийдвэр, тавьсан шаардлагыг даган биелүүлнэ.
Бусад
- Аялагч гишүүн нь аялалд сайн дураар оролцоно.
- Аялалд оролцох аялагч гишүүдээс нэмэлт төлбөр, хураамж авахгүй.
-
Аялал нь дараах төрөлтэй байна.
Жийлт Өдрийн аялал Хоногийн аялал Олон хоногийн аялал Судалгааны аялал Хугацаа 12 цаг хүртэл 24 цаг хүртэл 72 цаг хүртэл 72 цагаас илүү 12 цаг хүртэл Орчин хотын бүс, орон нутаг хотын бүс, орон нутаг орон нутаг, гадаад улс орон нутаг, гадаад улс хотын бүс, орон нутаг Зай 480 км хүртэл 480 км хүртэл хязгаарлахгүй— хязгаарлахгүй— 480 км хүртэл Хамрагдах гишүүд бүгд* бүгд* тэмдэгтэй гишүүд тэмдэгтэй гишүүд сонгосон гишүүд Хүний тоо хязгаарлахгүй— хязгаарлахгүй— 21 хүртэл 15 хүртэл 6 хүртэл Дугуйны тоноглол** стандарт стандарт нэмэлт нэмэлт стандарт Аюулгүй байдал** стандарт стандарт нэмэлт нэмэлт тусгай - * 5, 6 болон 10, 11 сард зохиох аялалд өмнөх аль нэг аялалд оролцож, маршрутын дагуух замыг бүрэн жийж дуусгасан гишүүд хамрагдана.
- ** Аюулгүй байдал, унадаг дугуйны тоноглолд тавих шаардлага болон аяллын үеэр учирч болох эрсдлээс сэргийлэх аюулгүй байдлын заавар, зөвлөмжийг группийн веб сайтын зохих хуудсууд дээр нийтэлнэ.
- Улаанбаатар хотын бүсээс эхэлж бас дуусах аяллын замын уртыг автозамын эхлэл тэг цэг хүртэл хэмжинэ.
-
Зарим төрлийн аяллыг тухайн өдөр давхцуулж зохиохгүй. Үүнд дараах дөрвөн хувилбар хамаарна.
- жийлт ба жийлт
- жийлт ба өдрийн аялал
- өдрийн аялал ба өдрийн аялал
- хоногийн аялал ба хоногийн аялал
- Судалгааны аялалд оролцох аялагч гишүүдийг тэдний сайн дурын үндсэн дээр админ сонгоно.
- Группийн аялалд хамрагдан оролцож буй гишүүд бүгд нэг баг болж хамт аялна. Харин өдрийн аялал болон жийлтийн үеэр гишүүдийг олон багт хувааж эсвэл ганцаарчилсан байдлаар аялуулж болно. Гишүүдийг олон багт хуваахдаа жийлтийн эрчим болон энэхүү гэрээний бусад зүйл дэх заалтыг чиг баримжаа болгоно.
- Монголын дугуйн холбооноос Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн зах болон түүнтэй хил залгаа сумдын нутаг дэвсгэр дээр зохион байгуулж буй уулын дугуйн кросс кантри төрлийн тэмцээнд оролцох аялагч гишүүдээ дэмжих зорилгоор жийлт төрлийн аялал зохиож болно. Уг тэмцээнд оролцож уралдсан гишүүдийг аялалд оролцсоноор тооцож, аяллын замын уртыг 10 хүртэл хувиар өсгөж аялагчийн хувийн хэрэгт нь тэмдэглэнэ.
- Байгаль, цаг агаарын хүнд нөхцөл дэх аялалд оролцсон аялагч гишүүний аяллын замын уртыг 10 хүртэл хувиар өсгөж болно.
- Аялагч гишүүний үүргээ биелүүлж бусад гишүүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг учирсан ноцтой аюулаас хамгаалахад тусалсан гишүүний аяллын замын уртыг 10 хүртэл хувиар өсгөж болно.
-
Аялагч гишүүний тэмдэг нь дараах төрөл, түүнд тавих болзолтой байна.
Тэмдэг Замын урт Өнгө Тайлбар Умард өмнөд 1259 км Ногоон Монгол орны хойд зах Монгол шарын даваанаас урд зах Орвог гашууны бор толгой хүртэл Өрнөд дорнод 2392 км Хөх Монгол орны баруун зах Таван богдын Мааньт уулаас зүүн зах Соёлз уулын Модтой хамар хүртэл Умард хязгаар 3485 км Шар Монгол улсын хойд хилийн урт Өмнөд хязгаар 4673 км Улбар шар Монгол улсын урд хилийн урт Дөрвөн зүг 8158 км Улаан Монгол улсын хилийн урт Монгол улс 19967 км Ягаан Ногоон + Хөх + Шар + Улбар шар + Улаан тэмдгүүдийн нийлбэр Дэлхий 40075 км Цагаан Дэлхийн бөмбөрцгийн экваторын бүслүүрийн урт - Аялагч гишүүний тэмдгийг биет болон цахим хэлбэрээр олгоно.
- Аялагч гишүүний тэмдгийн болзол хангасан гишүүний нэрээр бахархлын хуудас нээнэ. Бахархлын хуудас дээр аялагч гишүүнтэй холбогдох статистик мэдээлэл нийтэлнэ.
- Аялагч гишүүний тэмдгийн болзол хангасан гишүүнийг цагаан цомогт багтаана. Цагаан цомог дээр тэмдэгтэй гишүүдийг туулсан замын уртаар нь эрэмбэлж жагсаана.
- Аялагч гишүүний тэмдгийн болзол хангасан гишүүний аялагчийн хувийн хэргийг өөр бусдад шилжүүлэх буюу овог, нэр зэрэг хувийн мэдээлэл өөрчлөхийг хориглоно.
- Аялалд оролцох гишүүдийг олон багт хуваахад аялагч гишүүний тэмдгийн өнгөний ялгааг ашиглаж болно. Ийм тохиолдолд улаан буюу түүнээс дээших болзол бүхий тэмдэгтэй гишүүн багаа өөрөө сонгох эрхтэй. Мөн ягаан болон түүнээс дээших болзол бүхий тэмдэгтэй гишүүн бие даан ганцаарчилсан байдлаар аялах эрх эдэлнэ.
- Аялагч гишүүний өөрийнх нь хүсэлтээр түүний хувийн мэдээллийг нууж болно.
- Аялагч гишүүн веб дээр аялагчийн хувийн хэрэг нээхдээ өөрийнхөө хувийн имэйл хаягаа оруулна. Веб сайтад нэвтрэх болон нууц үгээ шинэчлэх зэрэгт тус имэйл хаягийг ашиглана.
- Хоногийн болон олон хоногийн аяллаас бусад аяллын зарыг аялал эхлэхээс 24 цагийн өмнө веб хуудсанд нийтэлж болно. Уг аяллын бүртгэл нь тухайн аялал эхлэх цагаас 30 минутын өмнө хаагдана. Хоногийн болон олон хоногийн аяллын зарыг харгалзан 7 болон 21 хоногийн өмнө нийтэлж болох бөгөөд бүртгэл нь түүний эхлэх цагаас харгалзан 4 ба 14 хоногийн өмнө хаагдана.
- Төрийн захиргааны байгууллагын шийдвэр, цаг агаар болон бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аяллын тов, төрөл болон маршрутыг өөрчилж эсвэл аяллыг цуцалж болно. Аяллын товыг аялал эхлэхээс өмнө эсвэл түүний эхлэх цагаас хойш 30 минутын дотор өөрчлөх буюу хойшлуулах боломжтой. Олон хоногийн аяллаас бусад аяллын төрөл болон маршрутыг өөрчилсөн тохиолдолд веб дээрх аяллын мэдээлэл дэх зохих өөрчлөлтийг аялал эхэлсэн цагаас хойш 7 хоногийн дотор оруулна.
- Олон хоногийн аяллаас бусад аялалд бүртгүүлэн оролцсон аялагч гишүүдийн ирц болон жийсэн байдлыг аялал эхэлсэн цагаас хойш 7 хоногийн дотор веб дээр тэмдэглэнэ.
- Группийн аяллын зар гаргах, бүртгэл хөтлөх, дүн мэдээ гаргах, үр дүнг тооцох зэрэг бусад үйлдлийг зөвхөн группийн веб сайтыг түшиглэн хийнэ.
- Группийн аялалд нэгдэн аялсан бол энэхүү "Цахим гэрээ"-г хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж тооцно.
Гэрээг шинэчилсэн 2023 оны 4 сарын 22